Хөгжлийн Бэрхшээлтэй Хөдөлмөр Эрхлэгчдийн ҮЭХ нь 2021 онд үүсгэн байгуулагдаж тусгай хэрэгцээт хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байран дахь эрхийг хамгаалах, тэдэнд чиглэсэн хөгжлийн төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг. Түүнчлэн ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэхийн сацуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зөвлөгөөнийг хүргэн ажилладаг. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа явуулахын сацуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах сонирхолтой аж ахуй нэгж байгууллагуудад сургалт зөвлөгөө өгдөг.
Мөн ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, зөвлөгөөг хүргэж ажилладаг.
Хүртээмжтэй хөдөлмөрлөх орчныг бүтээн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрах орчноор ханган ажиллах.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог эрхэмлэн, тэдний хөдөлмөрлөх эрхийг тэдний дуу хоолойтойгоор хамгаалан хэрэгжүүлдэг Институт болно.
Тэгш хүртээмж, Оролцоо, Эдийн засгийн бие даасан байдал
Хөдөлмөр эрхлэлтийн уялдаа, нөхцөлийг сайжруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байр бий болгох.
Нийгмийн хамгаалал, шимтгэлийн хүртээмжийг сурталчлах, тэдний нийгмийн баталгааг бэхжүүлэх.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зөвлөгөө хүргэх.
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл.
Гишүүдэд зориулсан сургалт, зөвлөгөө, дэмжлэг.
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" сэдэвт сургалт 2025 оны 09 сарын 06, 07-ны өдрүүдэд Үндэсний номын сангийн салбар номын сангийн Онцлог хэрэгцээт иргэдийн уншлагын танхимд боллоо. Тус сургалтыг "Australia Awards", "Хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэгчдийн ҮЭХ", Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих төв, Үндэсний номын сан хамтран зохион байгууллаа. -Төрийн худалдан авах цахим систем дээр үр дүнтэй ажиллах -Төсөл боловсруулах -Сошиал медиа маркетинг үр дүнтэй хийх нь сэдвээр сургалт орж 20 иргэн хамрагдлаа.
2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлсэн ажлын тайлангийн хурал зохион байгууллаа. 2025 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Төрийн бус байгууллагаар шууд гэрээлэн гүйцэтгүүлэх арга хэмжээг 2025 оны 07 дугаар сард Төрийн бус байгууллагуудад сонгон шалгаруулалт зарлан 15 төрийн бус байгууллагыг шалгаруулж гэрээ байгуулан хамтран ажилласан. Энэхүү төрийн бус байгууллагууд нь дараах 7 чиглэлийн хүрээнд гэрээ байгуулсан. Үүнд: Зөвлөн туслах үйлчилгээ, сургалт, нөлөөллийн ажил Сургалтын модуль, хөтөлбөр, гарын авлага боловсруулах Судалгаа Сайн туршлагыг сурталчлах, нөлөөллийн ажил Орон нутгийн сургалт, зөвлөн туслах үйлчилгээ Төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх Төрийн бус байгууллагууд гэрээний хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа төр, төрийн бус байгууллага иргэдийн төлөөлөлд танилцуулж цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Даваа - Баасан: 09:00 - 18:00
Бямба, Ням: Амарна